Thursday, December 7, 2017

3D ном

Хуваалцах:

Wednesday, November 15, 2017

Чонон сүлд сонсох

Чонон сүлд (хят. 狼图腾) Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, монгол хэлийг оролцуулан дэлхийн 32 улсын хэлээр хэвлэгдэн гараад байгаа "Чонон сүлд" роман нь нийт хураангуй, дэлгэрэнгүй, хүүхэд залуучуудад зориулагдсан "Бэлтрэгхэн" гэсэн 3 хувилбартай байдаг. 2009 оны 9 дүгээр сараас БНХАУ-ын зохиолч Зян Руний "Чонон сүлд" ном Монгол улсад борлуулагдаж эхэллээ. Энэ номыг Монгол улсын нэрт хятад судлаач Д. Болдбаатар орчуулж, "Дэлхийн сонгодог зохиол" цувралын 51 дэх ном болж Монголд хэвлэгдсэн байна.
Хуваалцах:

Tuesday, November 14, 2017

Хэрхэн унадаг цэс блогтоо оруулах вэ?



Та доор харагдаж байгаа шиг цэсийг өөрийн блогтоо хийхийг хүсэж байна уу?Smiley face

Тэгвэл дараах зааврын дагуу хийнэ үү? Ямар нэг асуудал гарвал Comment хэсэгт бичнэ үү?

Хуваалцах:

Хэрхэн блогын загвараа өөрчлөх вэ?

1-р алхам
http://btemplates.com/
http://freetemplates.blogspot.com/
http://www.finalsense.com/services/blog_templates/
http://blogger-templates.blogspot.com/
http://garcya.us/free-templates/
http://www.bloggertemplatesfree.com/
http://www.blogspottutorial.com/
http://www.ourblogtemplates.com/
http://www.freeblogtemplates.net/ эдгээр Site, Blog дээр загвар үнэгүй татахаар байгаа. Эндээс ороод өөрт таалагдсан загвараа татаж авна. (www.google.com уруу ороод хайгаад татсан ч болно). Жишээ болгож https://gooyaabitemplates.com/ - оос татав.

 

2-р алхам : Татсан загвараа задлана.



3. blogger.com хаягаар нэвтэр ороод theme хэсгээс Backup/Restore дээр дарж Choose File дарж ороод .xml өргөтгөлтэй файлаа зааж өгөөд Upload дарна.
Хуваалцах:

Үнэлгээ


Алгоритм програмчлал хичээлийг амжилттай судалж дууссан баярлалаа.

Энд дарж шалгалтаа өгнө үү?
Хуваалцах:

Алгоритм гэж юу вэ?

Алгоритм гэж юу вэ?
Алгоритмын товч тодорхойлолт нь гүйцэтгэгчийн биелүүлж чадах үйлдлүүдийн дараалал юм алгоритм зохиох арга буюу програмчлал нь програмчлалын хэлээр компьютер программыг бичих нь зөв гэж бодож байна

Хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаандаа олон тооны алгоритмыг гүйцэтгэж байдаг боловч үүнийгээ тэр болгон мэддэггүй байна. Тухайлбал, тухайн өдрийн ажил төрөл болон тодорхой нэгэн ажлыг хийхдээ тогтсон дэс дарааллыг мөрддөг. Алгоритмын тухай ойлголт нь нэгэн төрлийн бодлогуудыг бодох ерөнхий арга олж тогтоох гэсэн оролдлоготой уялдан математикт анх үүссэн байдаг. Алгоритм гэдэг нэр томъёог арифметикийн 4-н үйлдлийг гүйцэтгэх дүрэм боловсруулсан Персийн математикч Мухаммед Ибн Мусса Аль-Хорезмын нэрнээс гаралтай гэж үздэг. Орчин үед алгоритмын тухай онол нь математикийн шинжлэх ухааны нэг салбар болон хөгжихийн зэрэгцээгээр компьютер дээр бодлого бодоход маш чухал үүрэг гүйцэтгэж байна.
Алгоритмыг дараах 3 төрөлд хуваадаг:




  • Шугаман
  • Салаалсан -энгийн,
  • Давталттай гэж 3 хуваагддаг
  • Хуваалцах:

    Амжилттай суралцах 10 зөвлөгөө


    1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.
    2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
    3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.
    4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла. 
    5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй. 
    6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун. 
    7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй. 
    8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.
    9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.
    10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.
    Хуваалцах:

    Зочдын тоо

    Эзэмшигтэй холбогдох

    Санал болгох

    Амжилттай суралцах 10 зөвлөгөө

    1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй б...

    Хуучраагүй