Программчлалын хэлний орчин нь тухайн хэлний дүрмээр программыг бичих, алдааг хянах, ажиллуулах зэргийг гүйцэтгэдэг. Уг системийн ажлын орчин (компилятор)-ы интерфэйсийг дараах зурганд харууллаа.
Программчлалын хэлний орчин нь тухайн хэлний дүрмээр программыг бичих, алдааг хянах, ажиллуулах үүргийг гүйцэтгэдэг. Small Basic программын ажлын орчин нь хэрэгслийн мөр, суурь цонх, программ бичих цонх, тусламжийн цонх зэргээс бүрдэнэ. Үүнд:
[1] Программ бичих цонх. Энэ цонхонд программыг бичих, өмнө бичиж хадгалсан программыг нээж гаргах, засвар өөрчлөлт оруулах зэргээр ажиллана. Ажлын цонхонд нэгэн зэрэг хэд хэдэн программыг нээж болох боловч тухайн агшинд зөвхөн ганцтай нь ажиллана. Ажиллаж буй цонхыг идэвхтэй, бусдыг идэвхгүй гэдэг.
[2] Хэрэгслийн мөр. Идэвхтэй цонхонд буй программ болон программчлалын орчин дах ажиллагааг хангах командыг биелүүлэх хэрэгслүүд. Уг мөрөн дэх хэрэгслүүд (шинэ цонх нээх, хадгалсан программыг нээх, идэвхтэй цонхон дахь программыг хадгалах, программын бичвэрийг хуулах, зөөх гэх мэт) та бүхэнд аль хэзээний танил байгаа. Энэ мөрөн дэх Program хэсгийн RUN F5 хэрэгсэл идэвхтэй цонхонд буй программыг ажиллуулдаг.
[3] Ажлын суурь цонх. Хэрэв программ бичих нэг ч цонх нээгдээгүй бол уг суурь цонх л байх болно. CTRL+N дарж шинэ цонх нээнэ.
[4] Ажлын цонхонд бичсэн программын мөрд харгалзах мэдээлэл гарах хэсэг буюу тусламжийн цонх. Энэ дэд цонхыг эвхсэн байж болно.
0 comments:
Post a Comment