Thursday, September 28, 2017

Алгоритм гэж юу вэ?

Алгоритм гэж юу вэ?
Алгоритмын товч тодорхойлолт нь гүйцэтгэгчийн биелүүлж чадах үйлдлүүдийн дараалал юм алгоритм зохиох арга буюу програмчлал нь програмчлалын хэлээр компьютер программыг бичих нь зөв гэж бодож байна

Хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаандаа олон тооны алгоритмыг гүйцэтгэж байдаг боловч үүнийгээ тэр болгон мэддэггүй байна. Тухайлбал, тухайн өдрийн ажил төрөл болон тодорхой нэгэн ажлыг хийхдээ тогтсон дэс дарааллыг мөрддөг. Алгоритмын тухай ойлголт нь нэгэн төрлийн бодлогуудыг бодох ерөнхий арга олж тогтоох гэсэн оролдлоготой уялдан математикт анх үүссэн байдаг. Алгоритм гэдэг нэр томъёог арифметикийн 4-н үйлдлийг гүйцэтгэх дүрэм боловсруулсан Персийн математикч Мухаммед Ибн Мусса Аль-Хорезмын нэрнээс гаралтай гэж үздэг. Орчин үед алгоритмын тухай онол нь математикийн шинжлэх ухааны нэг салбар болон хөгжихийн зэрэгцээгээр компьютер дээр бодлого бодоход маш чухал үүрэг гүйцэтгэж байна.
Алгоритмыг дараах 3 төрөлд хуваадаг:

  • Шугаман
  • Салаалсан -энгийн,
  • Давталттай гэж 3 хуваагддаг
  • Хуваалцах:

    Small basic гэж юу вэ?

    Small basic программчлалын хэл Microsoft компанийн бүтээл бөгөөд объект хандалтат программчлалын хэл буюу Java, C# зэрэг хэлнүүдийн үндэс юм. Эдгээр программчлалын хэлийг судлахын өмнө Small Basic-ийг судлавал цаашид улам хялбар байх болно. “Microsoft Small basic” хэлний ерөнхий ойлголт Өөрийнхөө хэлний тусламжтайгаар бичигдсэн программыг оруулах, компьютерийн хэлэнд хөрвүүлэх үүрэг бүхий компилятортай .
    Программчлалын хэлний орчин нь тухайн хэлний дүрмээр программыг бичих, алдааг хянах, ажиллуулах зэргийг гүйцэтгэдэг. Уг системийн ажлын орчин (компилятор)-ы интерфэйсийг дараах зурганд харууллаа.

    Программчлалын хэлний орчин нь тухайн хэлний дүрмээр программыг бичих, алдааг хянах, ажиллуулах үүргийг гүйцэтгэдэг. Small Basic программын ажлын орчин нь хэрэгслийн мөр, суурь цонх, программ бичих цонх, тусламжийн цонх зэргээс бүрдэнэ. Үүнд:
    [1] Программ бичих цонх. Энэ цонхонд программыг бичих, өмнө бичиж хадгалсан программыг нээж гаргах, засвар өөрчлөлт оруулах зэргээр ажиллана. Ажлын цонхонд нэгэн зэрэг хэд хэдэн программыг нээж болох боловч тухайн агшинд зөвхөн ганцтай нь ажиллана. Ажиллаж буй цонхыг идэвхтэй, бусдыг идэвхгүй гэдэг.
    [2] Хэрэгслийн мөр. Идэвхтэй цонхонд буй программ болон программчлалын орчин дах ажиллагааг хангах командыг биелүүлэх хэрэгслүүд. Уг мөрөн дэх хэрэгслүүд (шинэ цонх нээх, хадгалсан программыг нээх, идэвхтэй цонхон дахь программыг хадгалах, программын бичвэрийг хуулах, зөөх гэх мэт) та бүхэнд аль хэзээний танил байгаа. Энэ мөрөн дэх Program хэсгийн RUN F5 хэрэгсэл идэвхтэй цонхонд буй программыг ажиллуулдаг.
    [3] Ажлын суурь цонх. Хэрэв программ бичих нэг ч цонх нээгдээгүй бол уг суурь цонх л байх болно. CTRL+N дарж шинэ цонх нээнэ.
    [4] Ажлын цонхонд бичсэн программын мөрд харгалзах мэдээлэл гарах хэсэг буюу тусламжийн цонх. Энэ дэд цонхыг эвхсэн байж болно.

    Хуваалцах:

    Зочдын тоо

    Эзэмшигтэй холбогдох

    Санал болгох

    Амжилттай суралцах 10 зөвлөгөө

    1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй б...

    Хуучраагүй